x

Дээрэлхэлт үйлдсэн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэл хөтөлнө

"Үе тэнгийн дээрэлхэлт" гэдэг нь нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг эсвэл хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготойгоор санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэх үйлдлийг хэлдэг.

Сургуулийн орчинд гарч буй үе тэнгийн дээрэлхэлт нь хүүхдийн сэтгэл зүй, хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул анхаарал хандуулах шаардлагатай асуудал хэвээр байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар олон улсын байгууллагуудтай хамтран сүүлийн хоёр жил судалгаа хийсэн. Тодруулбал, үе тэнгийн дээрэлхэлт аман, бие махбодын болон цахим хэлбэрээр, ихэвчлэн сургуулийн дотор болон гадна орчинд гарч байгааг тогтоосон.

Судалгаанд үндэслэн энэ оноос эхлэн үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлыг гурван чиглэлээр үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, аман хэлбэрийн дээрэлхэлтийн эсрэг сурагчийн хувийн хэрэгт бүртгэлийн систем нэвтрүүлнэ. Хэрэв аман байдлаар дээрэлхэлт үйлдсэн нь нотлогдвол тухайн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэнэ. Ингэснээр зөвхөн хүүхдэд бус эцэг эхэд хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Мөн энэхүү бүртгэл нь цаашид их, дээд сургуульд суралцах болон гадаадад суралцахад нөлөөлөх учир эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах шаардлагатай.

Харин хувийн хэрэгт тэмдэглэхээс өмнө сануулах, сэтгэл зүйчтэй уулзуулах, асуудал үүсэх болсон шалтгааныг тодорхойлох зэрэг арга хэмжээг эхний ээлжид авч хэрэгжүүлнэ. Хамгийн сүүлчийн шатанд л хувийн хэрэгт бичнэ. Түүнчлэн сургуулийн дотор болон гадна орчны камеруудыг нэгдсэн сүлжээнд холбож, хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан хяналтын систем нэвтрүүлснээр үе тэнгийн биеэр үйлдэх дээрэлхэлтийг эрт илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдэх юм. Насанд хүрэгчид ч мөн цахим орчинд соёлтой, боловсон, бусдыг хүндэтгэдэг, үлгэр дуурайлал үзүүлдэг байх нь зүйтэй" гэлээ.

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг "Дээрэлхэгч биш-Дэмжигч байя" сарын аяныг зохион байгуулна

Нийслэлийн Боловсролын газар өнгөрсөн онд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлжээ. Тухайлбал, 12 удаагийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, давхардсан тоогоор 237,560 суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлага, багш, ажилтнуудыг хамруулсан байна. Мөн хоёр удаагийн нөлөөллийн аян, арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 376900 хүнийг хамруулжээ.

Түүнчлэн зургаан зөвлөмж, 18 постер, таван видео контентыг боловсруулж, байгууллагын цахим хуудсанд байршуулсан байна. Эдгээр видео контентыг 70925, зөвлөмжийг 22890 хүн үзжээ. Мөн энэ чиглэлээр хоёр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын 323 сургуулийг хамруулан ажиллаж байна. Эдгээр ажлын үр дүнд эцэг эх, асран хамгаалагчид хүүхэд хүмүүжлийн эерэг арга барилд суралцаж, багш–сурагч–эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирч, үе тэнгийн манлайлал, эерэг нөлөөлөл нэмэгдсэн байна. Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх хүрээнд "Дээрэлхэгч биш - Дэмжигч байя" сарын аяныг зохион байгуулахаас гадна олон талт сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 23 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 27 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 40 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 48 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 55 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 3 цаг 1 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 8 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top