x

Г.Мэнд-Ооёо: Үндэсний бичгээ сурах нь монгол хүн оршин тогтнохын үндэс юм

Монгол Улс ирээдүйд оршин тогтнох ёстой бол, монгол хүн гэж өөрөөрөө бахархаж, өв удмаа хадгалъя гэвэл үндэсний бичгээ залшгүй сурах ёстойг Соёлын гавьяат зүтгэлтэн, "Чингис хаан" одонт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо тэмдэглэлээ.

Тэрбээр, ”Монгол бичиг бол өвөг дээдсийн минь хэдэн мянган жилийн өв, сэтгэлгээний онцлогийг түүхийн уртад бидний удмын санд уусан шингэтэл тээж хадгалж ирсэн. Зөвхөн монголд төдийгүй хүн төрөлхтний номын сан, архивт ч үнэтэй өвүүд нь бий. “Монголын сайхан бичигтэн” уралдаан жилээс жилд тэлж, ялангуяа орон нутгийн багш сурагчид идэвхтэй оролцдог. Монгол бичгээр гоё сайхан бичихийн зэрэгцээ уран бичлэгийн соёл, урлагийн хэл хэллэгүүд орж ирсэн нь энэ удаагийн уралдааны онцлог байлаа. Хүүхэд залуус, багш нар үндэсний бичгээ эрхэмлэн сурч, сайжруулж, хэл соёлыг эзэмшихийн төлөө хичээж байгааг харах сайхан байлаа” хэмээн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас 29 дэх удаагаа зохион байгуулж буй "Монголын сайхан бичигтэн" олон улсын уралдааны шилдгүүдийг шалгаруулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцох үеэрээ ярьсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 4 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 18 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 22 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 26 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 39 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 44 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 47 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 51 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 54 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 59 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 6 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top