x

Хиймэл оюунт камер он гарсаар 404,880 зөрчил илрүүлжээ

Хиймэл оюунд суурилсан ухаалаг камераар он гарсаар 404.880 зөрчил илрүүлжээ.

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюунд суурилсан хяналтын камерын системийн тусламжтай Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д "Эгнээ байр буруу эзэлж, байрлан явах" гэж заасны дагуу зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцож эхлээд байна.

ЗХУТ-ийн хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу, “Бид 2024 оноос авто замын камержуулалтын ажлыг хийж эхэлсэн. 2025 оны хоёрдугаар сар гэхэд бүрэн камержуулж дууссан. 2025 он дуустал иргэдийн утсанд сануулах зурвасыг илгээсэн. Энэ хугацаанд иргэдэд 25 сая зурвас илгээсэн байна. Иргэд үүнээс алдаагаа олж харж, нөхцөл байдал илүү сайжирч байгаа нь харагдсан. 2025 онд өдөрт 82 мянган зөрчил бүртгэж байсан бол харин одоо өдөрт 65 мянга болж буурсан үзүүлэлттэй байна. Иргэд шалгаж байна гэсэн төлөвтэй байгаа тохиолдол бүрийг торгуулсан гэж ойлгох нь түгээмэл байна. Шалгаж байгаа тохиолдол болгон иргэнд торгууль болж очдоггүй. 150 уулзварыг бүрэн камержуулсан. Уулзваруудад тал талын мэдээллийг бүрэн авах үүднээс зураг авах, бичлэг хийх зориулалттай 10 гаруй төрлийн камер бий. Хэдийгээр нэг зургийг баримт болгож байгаа мэт иргэдэд харагддаг ч системд бичлэг мөн хадгалагдаж байгаа. Эдгээр баримтад холбогдох албан тушаалтан хянаж ажилладаг. Гэрэл дохиог секундтэй болгох тал дээр бид ажиллаж байсан. Гэвч цөөн үлдсэн секундэд амжихаар яарснаас болж ноцтой осол гарах тохиолдол гардаг. Тиймээс бид тоолуурыг нэмэгдүүлээгүй. 10 байршилд тоолуур бий” гэв.

“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа, “Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй. Учир нь уулзвар зам дээр ажиллаж байгаа бүх хяналтын камерын бичлэгийг эрх бүхий албан тушаалтан үзэж, шалгасны үндсэн дээр торгууль илгээдэг. Бусдад зам тавьж өгсөн, осол аваар гарсныг тойрсон зэрэг тохиолдолд ямар ч торгууль ноогдуулахгүй. Мөн стандарт, шаардлага хангаагүй уулзвар, зам дээр ямар ч зөрчил илрүүлж хариуцлага тооцохгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон замыг шинэчилж, энэ хүрээнд тэмдэг тэмдэглэгээг сайжруулж ажилласан” гэв.

Хиймэл оюунд суурилсан ухаалаг камераар

  • Урсгал сөрөх
  • Шугам давах
  • Гэрлэн дохио зөрчих
  • Замын тэмдэг тэмдэглэгээ зөрчиж эргэх
  • Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон
  • Эгнээ байр буруу эзэлсэн
  • Үргэлжилсэн цагаан зураас давсан зэрэг үзүүлэлтээр зөрчил илрүүлж байгаа аж.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 2 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 16 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 36 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 42 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 44 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 49 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 57 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top