x

Иргэд ногоон оноогоор цахилгаан, түлшний хөнгөлөлт эдлэх боломжтой болно

Нийслэлийн иргэд ногоон оноо цуглуулж, түүгээрээ цахилгаан, түлшний хөнгөлөлт эдэлдэг болох асуудлаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

НЗД-ын орлогч А.Амартүвшин "Ногоон оноо цуглуулах санаачилга бол бидний хэрэгжүүлж буй ажлын зөвхөн нэг хэсэг. Иргэд ногоон байгууламж нэмэх, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний гудамжийг засварлуулах зэрэг санал, хүсэлтээ төрд илэрхийлдэг. Гэвч олон шат дамжлага дамждаг тул нэг худгийн таг нөхөж тавих санал ч цаг хугацаа их авдаг. Иргэдээс ирэх ийм саналыг хурдан шуурхай шийдвэрлэх зорилгоор уг шийдлийг гаргасан. Иргэд эрүүл, аюулгүй амьдрах орчныхоо талаар саналаа илэрхийлснийхээ төлөө оноо авч, түүнийгээ өөрсдийн хэрэгцээндээ зарцуулах боломжтойгоор онооны системийг хэрэгжүүлье гэсэн санал гарсан. Энэ бол иргэний идэвхийг үнэлж байгаа хэлбэр. Иргэн, дүүрэг, хороо, нийслэл хамтарч ажиллаж байж Улаанбаатар хотын хөгжил болоод тулгамдаж буй асуудлуудыг цаг тухай бүрд нь шийднэ. Иргэд ногоон оноогоо нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээнд зарцуулж болно. Тухайлбал, цахилгаан, түлш, СӨХ-ны төлбөртөө үүнийг ашиглах боломжтой. Оноо цуглуулж тоглоом шиг зүйл хийж байна гэж зарим иргэд шүүмжилж байна. Тийм асуудал байхгүй. Эрүүл иргэнтэй хотын төлөө иргэдийнхээ идэвхийг нэмэгдүүлэхийн тулд уриалж байгаа юм. Энэ бол иргэдийн сонголтын асуудал. Ногоон оноо тооцох ажил одоохондоо журмын боловсруулалтын шатандаа явж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 2 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 16 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 37 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 42 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 45 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 49 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 57 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top