x

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах "Шинэ тойрог зам" төсөл хэрэгжиж эхлэв

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, жилээс жилд нэмэгдэж буй төвийн бүсийн түгжрэлийг бууруулах зорилготой "Шинэ тойрог зам" төсөл хэрэгжиж эхэлсэн.

Тус төсөл нь нийт 50 гаруй километр үргэлжлэх бөгөөд хотын захын бүсүүдийг холбосон тээврийн шинэ коридор болж, ирэх 10-20 жилийн хөдөлгөөний эрчмийг даах чадвартай инженерийн иж бүрэн шийдэл байх юм.

Төслийн хүрээнд Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог замыг цогцоор нь төлөвлөсөн.

Үүнээс "Шинэ их тойруу" хэмээн тодотгож буй "Хоёрдугаар тойрог" зам нь 21.6 км урттай байхаар зураг төсөл нь гарчээ. Хоёрдугаар тойрог зам төсөл нь хотын баруун болон зүүн захын бүсүүдийг Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог зам зэрэг гол тээврийн коридоруудтай шууд холбосноор төвийн замын ачааллыг 50 хувь багасгана.

"Хоёрдугаар тойрог зам" төслийн урьдчилсан ТЭЗҮ болон зураг төслийг БНХАУ-ын Гуандун мужийн "Зам, тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп" ХХК боловсруулсан. Инженерийн шийдлээс гадна байгаль орчин, эдийн засгийн үр ашгийг нэн тэргүүнд чухалчилж замын трассыг сонгосон байна. Тухайлбал, байгалийн нөөц газар, чийглэг бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс зэрэг "улаан шугам"-ыг тойрч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахаар төлөвлөсөн байна. Мөн хог хаягдал бүхий цэг, ашиглагдаагүй хуучин коридоруудыг трасст оруулснаар газар чөлөөлөлтийн зардлыг бууруулж, төсвийн хэмнэлт гаргахын зэрэгцээ хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг хэсгүүдийг дэд бүтцээр дамжуулан сэргээх боломжийг тусгажээ.

Тээврийн нарийвчилсан судалгаанд үндэслэн газарзүйн онцлогт тохирсон гүүр, нүхэн гарц, налуу муруйн шийдлүүдийг сонгосон нь өндөр далан болон гүн ухмал хэсгүүдийг багасгаж, барилгын ажлын хүндрэлийг шийдвэрлэсэн онцлогтой. Төслийн маршрутын баруун чиглэл нь 22-ын товчооноос эхлэн Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран өнгөрч Баянхошууны уулзварт хүрч Нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Харин зүүн чиглэлийн маршрут нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо буюу Сэтгэцийн эрүүл мэндийн төв орчмоос Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, эцэстээ Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөжээ.

"Шинэ их тойруу" төсөл нь Улаанбаатар хотыг олон төвт хот болон хөгжихөд чухал түлхэц болж, захын хорооллын иргэдийн амьдрах орчин, тээврийн хүртээмжийг сайжруулах гол хөшүүрэг болох юм. Урьдчилсан тооцооллоор төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг 23 орчим хувиар бууруулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 2 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 16 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 36 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 42 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 44 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 49 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 57 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top