x

Хуванцар дахин боловсруулах үйлдвэр түүхий эдийн хомсдолоос болж хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байна

Сонгинохайрхан Дүүргийн 32 дугаар хороонд байрлах хуванцар сав дахин боловсруулах TML үйлдвэрийн үйл ажиллагаатай дүүргийн менежер Д.Баярсайхан, Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга Ц.Гэрэлмаа нар танилцлаа.

Монгол Улс жилдээ 18000 тн хуванцар савны хог хаягдал гаргадаг бол тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 20000 тн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай юм.

Өөрөөр хэлбэл улсын нэг жилийн хуванцар савын хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой гэсэн үг. Гэвч иргэд хуванцар саваа ангилж хэвшээгүй учраас түүхий эдийн хүрэлцээ бага. Тийм учраас үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа талаар үйлдвэрийн удирдлагууд хэлж байсан юм.

Дүүргийн менежерийн зүгээс тус үйлдвэртэй хамтарч ажиллах боломж байгаа, дүүргийн хог хаягдлын менежментийг шинэ түвшинд гаргаж ажиллахаар зорьж байгаагаа онцоллоо. Цаашид хоёр тал хүүхэд багачуудыг багаас нь хог хаягдлыг ангилж сурахад хэвшүүлэх, иргэдийг хогоо ангилж сурахад хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 0 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 14 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 18 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 21 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 34 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 40 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 42 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 47 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 49 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 55 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 2 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top