x

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан БНСУ болон Монголын иргэдийг баривчилжээ

Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас "Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд Монгол Улсын иргэдтэй бүлэглэн цахим орчин ашиглаж хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж их хэмжээний ашиг олсон байж болзошгүй хууль бус үйлдлийг илрүүлэн энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдөр БНСУ-ын 3, Монгол Улсын 6 нийт 9 иргэнийг дайчлан баривчилсан.

Мөрдөн шалгах ажиллагаагааг прокурорын байгууллагын зөвшөөрлөөр явуулж хэргийн холбогдогч нарын байрлаж байсан орон байрнаас олон тооны гар утас, өндөр хүчин чадал бүхий компьютерүүд, банкны карт, хадгаламжийн дэвтэр, олон улсын гүйлгээ хийх васко төхөөрөмж, гадаад улсын болон үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон.

Цаашид мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын мэдүүлэгт үндэслэн холбогдогч нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 /мөрийтэй тоглоом зохион байгуулах/, 18.3 /татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 /мөнгө угаах/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогч хэрэгслээ ашиглуулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17, 20.18, 20.19 дүгээр зүйл хэсгүүдэд заасан гэмт хэрэг ба 1-3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэлтэй болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 3 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 17 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 24 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 37 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 43 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 45 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 50 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 52 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 58 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 5 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top