x

Прокурорын газраас нийтийн ашиг сонирхлыг хамгаалах аян зохион байгууллаа

Улсын ерөнхий прокурорын газраас нийтийн ашиг сонирхлыг хамгаалах аяныг 2025 оны сүүлийн хагас жил буюу 6 сарын хугацаатай "Эрүүл аюулгүй орчинд амьдрах-хүний эрх", "Хүрээлэн байгаа орчныг хамгаалах-хүний эрх" чиглэлээр нэгж прокурорын газруудын дунд зохион байгууллаа.

Тус аянаар хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудтай хамтран хүрээлэн байгаа орчин, орон сууцны барилга, зам, хүүхдийн тоглоомын талбай, сургууль, сургуулийн дотуур байр, сургууль орчмын хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц, нийтийн эзэмшлийн талбай, олон улсын чанартай засмал зам, уурын зуух зэрэг объект, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцэж буй эсэхийг шалгах, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байдлыг тогтоож зөрчлийг газар дээр нь засуулах, зөрчлийг арилгуулахаар шаардлага, дүгнэлт, албан бичиг, мэдэгдэл бичиж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, яриа таниулга, хамтарсан уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийх зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж ажилласан байна.

Үүнээс тодорхой үр дүнд хүрсэн ажлуудаас дурдвал

  • Авлигын гэмт хэргийн улмаас иргэдийн шударгаар газар эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, “хууль бусаар газар олгосон захирамжийг хүчингүй болгох” албан бичгийг Нийслэлийн болон дүүргийн засаг дарга нарт хүргүүлж 15 иргэн, 1 хуулийн этгээдэд газар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулсан.
  • Нэр бүхий 20 иргэн, аж ахуй нэгж өөрийн эзэмшлийн талбайг хэтрүүлж, нийтийн эзэмшлийн зам, талбайд барилга, байгууламж барьсан, хашаа татсан, нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний гарц хаасан 108 хашаа, хайсыг тус тус буулгуулсан, мөн нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр авто зогсоол байгуулж, төлбөр авч байсан 2 хуулийн этгээдийн авто зогсоолын үйл ажиллагааг зогсоосон.
  • Орон нутгийн иргэдэд үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгж, байгууллагууд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай НҮБ-ийн конвенц болон холбогдох стандартуудыг зөрчсөн зөрчлийг судалж тухайн байгууллагуудад холбогдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний наад захын хэрэгцээ болох налуу шат, чиглүүлэх замтай байх шаардлагыг хэрэгжүүлж ажиллахыг даалгах тухай” прокурорын 24 нэхэмжлэл бичиж шүүхэд шилжүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан.
  • Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ахуйн болон энгийн хог хаягдлын талаар авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг судлан хог тээвэрлэх, ангилах, цуглуулах төвлөрсөн сав байхгүйгээс шалтгаалан иргэд байр, орцны гадна хэсэгт хогийг ил задгай хаяж орчныг бохирдуулж байгаа нь иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрх зөрчигдөж байна гэж дүгнэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн оршин суугчдын хүрээлэн байгаа орчин, нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд “хог хаягдлыг арилгуулж, хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулах шийдвэр гаргуулахыг холбогдох албан тушаалтанд даалгах” тухай прокурорын нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэсэн.
  • Алтай-Баянхонгор чиглэлийн улсын чанартай авто замын эвдрэл гэмтлийг нөхөх, тэмдэг тэмдэглэгээг стандартад нийцүүлэн засаж, сайжруулахыг ТӨХК-д даалгах прокурорын нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр дээрх чиглэлийн 312 м.куб замыг халуун асфальт бетон хольцоор нөхөн эвдрэлийг засварлан, авто замын тэмдэг, самбарыг суурилуулж, ус зайлуулах шуудууг сэргээх зэрэг ажлыг хийж гүйцэтгүүлсэн.   
  • Ховд аймгийн прокурорын газар ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж буюу улсын онц чухал объект нь хууль, дүрэм, журамд заасан стандартад нийцэж байгаа эсэхийг шалгаж, шалгалтаар иргэдийн ундны эх үүсвэрт аюул учирсан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэж дүгнэн обьектийг стандартад нийцүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн байна. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top