x

Засгийн газар: Нөөцийн махыг худалдаанд гаргана

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.1.14/ Засгийн газрын хуралдааны үеэр нөөцийг махыг яаралтай худалдаанд гаргахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Тэрбээр “Мах, гурилын үнэ тогтвортой байх эсэх нь Засгийн газрын бодлогоос хамаарна. Махны эрэлт хэрэгцээг 5-6 сар хүртэл хангах нөөц бэлэн байгаа. Одоо байгаа нөөц бол 10, 11 дүгээр сард бэлтгэсэн шинэ мах. Махны экспортыг зогсоо гэж байгаа хэрэг биш. Сар шинийн баярт зориулсан “Эх оронч” үзэсгэлэн худалдааны хүрээнд махны үнийг тогтворжуул. Мах магнаг болох ёсгүй” гэв. Ийнхүү Засгийн газрын тэргүүн борлуулалтын цэгийг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг дэмжих замаар махны үнийг тогтворжуулах үүрэг өгөөд байна. Нийслэлээс нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-нд гаргахаар төлөвлөсөн. Нийт 400 гаруй цэгээр нөөцийн махыг худалдаалах юм.

Улаанбаатар хотод үхрийн цул махны нэг кг-ын дундаж үнэ 2026 оны нэгдүгээр сард 26500 төгрөгт хүрч, өмнөх оноос 20 гаруй хувиар өсчээ.  Нэгдүгээр сарын махны үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад үхрийн мах 8,000 төгрөг, адууны мах 3,000 төгрөг, хонины мах 5,000 төгрөг, ямааны мах 5,500 төгрөгөөр тус тус нэмэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 24 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 28 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 41 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 49 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 56 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 3 цаг 1 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 9 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top