x

Зөрчлийн торгуулийг E-Mongolia-гаар төлөх боломжтой боллоо

Зөрчлийн торгуулиар 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш торгуулсан иргэд төлбөрөө Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia системээр дамжуулан төлөх үйлчилгээг шинээр нэвтрүүллээ. 2017 онд Зөрчлийн тухай хууль болон "Зөрчил шалган шийдвэрлэх тухай" хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад жилд дунджаар 4 сая орчим зөрчлийг шалган шийдвэрлэж байна.

2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн шаардлагад үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, харилцан мэдээлэл солилцоог сайжруулах зорилго бүхий "Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан"-г хөгжүүлж, энэ оноос эхлэн улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Үүний үр дүнд 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглагдах боломж бүрдсэн.

Энэхүү шинэчлэлийг дэмжих хүрээнд И-Монгол академи УТҮГ, Улсын ерөнхий прокурорын газар, Сангийн яам хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн талаарх мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүллээ.

Өмнө нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцдог эрх бүхий албан тушаалтнууд өөр өөр яам, агентлаг, орон нутгийн байгууллага, төрийн өмчийн компаниудад харьяалагддаг байсан тул иргэд торгууль, шийтгэлээ биелүүлэхэд харилцан адилгүй шаардлага тулгарч, хүндрэл үүсдэг байв.

Харин энэ оноос E-Mongolia системээр дамжуулан торгуулийг нэг стандартын дагуу төлөх боломж бүрдсэнээр иргэдэд илүү хялбар, ойлгомжтой, хүртээмжтэй нөхцөл бүрдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 2 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 16 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 24 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 37 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 42 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 45 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 49 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 52 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 57 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top