x

Нийгмийн хамгааллын тусгай төв ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Майхантын аманд баригдсан Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт, хүмүүжлийн зориулалт бүхий барилгын ажил бүрэн дуусаж, Улсын комисс хүлээн авлаа.

Тус барилга нь зоорьтой, дөрвөн давхар, нийт 2368.80 ам метр барилга бөгөөд нэг дор 200-250 зорилтот бүлгийн иргэдэд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжсэн цогц үйлчилгээний төв байхаар төлөвлөж баригдсан юм.

Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан энэхүү төв нь зохион байгуулалтын хувьд нөхөн сэргээх эмчилгээний өрөө, чийрэгжүүлэлтийн танхим, урлагийн заал, эмчийн болон үзлэгийн өрөөнүүд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, уулзалтын болон оффисын өрөө, ажилчдын өрөө зэрэг үндсэн зориулалтын тасалгаануудтай. Мөн оёдол, гар урлал, мужааны цех болон сургалт, хүмүүжлийн зориулалт бүхий бусад ажлын өрөөнүүдийг иж бүрнээр нь байгуулсан. Түүнчлэн 18.0×9.0 метр хэмжээтэй уурын зуухны барилга, 12.0×6.0 метр хэмжээтэй гүний худгийн барилга, 3.0×3.0 метр хэмжээтэй харуулын байр зэргийг барьж, ашиглалтад оруулсан байна. Гадна тохижилтын ажлын хүрээнд авто зогсоол, явган хүний зам талбай, гадна гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэсэн юм. Тус бүтээн байгуулалтын ажлыг "Тэмээн" ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 4 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 18 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 22 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 26 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 39 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 44 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 47 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 51 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 54 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 59 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 7 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top