x

Нийгмийн ажилтнууд 10 сарын хугацаанд 14250 хүүхдийн эрсдэлийг бууруулжээ

Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан сум, хороо багт ажиллаж эхэлснээс хойш 10 сарын хугацаа өнгөрч байна. Тэд эрсдэлт нөхцөлд амьдарч буй 9953 хүүхдийг шинээр илрүүлэх, 108, 102 дуудлагаар шилжиж ирсэн кейсийг хамтарсан багаар шийдвэрлүүлэх, Сургуулийн хүүхэд хамгааллын багтай хамтран ажиллах зэргээр хүүхэд, тэдний гэр бүлтэй ажиллах боломж бүрдэж, хүүхэд хамгааллын үйлчилгээнд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарч байна.

Эрсдэлийн программд 22,773 хүүхэд бүртгэлтэй байгаагаас 9953 хүүхдийг шинээр илрүүлсэн. 14250 хүүхдийн эрсдэл буурч хамгаалагдсан.

Хүүхдийн тусламжийн утас 108 – д ирсэн хамгааллын дуулагын кейс шийдвэрлэлт 91,5 хувьд хүрсэн. Үлдсэн кейсүүдийн хувьд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдаж байна.

Шуурхай тусламжийн үйлчилгээнд 15,620 хүүхэд хамрагдаж, анхан шатны нөхцөл байдлын үнэлгээг 13436 хүүхдэд хийж, 5120 хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Эрсдэлт нөхцөлд буй 22773 хүүхдээс зорилтот урьдчилан сэргийлэх чиглэлээр 1604 сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж 59,464 хүүхэд, 65,824 эцэг эх, асран хамгаалагчийг хамруулсан.

Хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг ажлын байранд нь мэргэшүүлэх, дадлагажуулах ажлыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон харьяа газар, хэлтсүүд нөөц боломжоо ашиглан тасралтгүй зохион байгуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 4 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 18 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 22 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 25 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 39 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 44 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 47 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 51 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 53 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 59 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 6 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top