x

ХХААХҮЯ газар тариалангийн салбарын мэргэжлийн холбоодтой уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр салбарын мэргэжлийн холбоодтой хамтарсан уулзалт зохион байгуулж байна.

Эхний уулзалтыг газар тариалангийн салбарын мэргэжлийн холбоодтой хийв.

Энэхүү уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон яамны газар, хэлтсийн дарга, харъяа байгууллагын удирдлагууд болон Монголын Тариаланчдын Үндэсний холбоо, Монголын жимс жимсгэний Үндэсний холбоо, Монголын Агрономчдын холбоо, Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо, Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ, Мөөгөн хүрээ мөөг судлалын академи, Газар тариалангийн бодис, бордоо импортлогчдын холбоо, Тослог ургамал тариалагчдын холбоо, Монголын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн дилерүүдийн холбоо, Гидропоник тариалагчдын гэрэл мэргэжлийн холбооны төлөөллүүд оролцов.

Энэ үеэр салбарын яамнаас шинээр боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар оролцогчдод мэдээлэл өгч, мэргэжлийн холбоодын зүгээс тулгамдаж буй асуудлаа танилцуулан, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх хүрээнд харилцан санал солилцов.

Газар тариалан эрхлэгчдийн зүгээс төрийн бодлогыг тогтвортой үргэлжлүүлэх, тариаланчдын урамшууллын мэдээлэл нээлттэй, ил тод байх, бордооны нэршлийг үйлчлэх бодисын нэршлээр нэгтгэн оруулах, жимс жимсгэнийн үндэсний сортуудыг нэмэгдүүлэн чацарганы кластерийн үйл ажиллагааг өргөжүүлж, тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн импортын хамаарлыг бууруулах, экспортын боломжийг нээж өгөх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тодорхой ажлууд дээр хамтран ажиллах зэрэг асуудлыг хөндлөө гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 5 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 19 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 23 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 27 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 40 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 45 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 48 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 52 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 55 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 3 цаг 0 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 8 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top