x

Ногоон нуур орчимд хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Ирэх жилүүдэд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн ажлуудыг олноор хийхээр төлөвлөж байна.

Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд Ногоон нуур орчимд болон Гандантэгчилэн хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжийн ажлуудыг хийнэ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд хүн ам олноор нэмэгдэж, шинэ суурьшлын бүс үүссэн. Тиймээс "20 минутын хот" төлөвлөлтийн хүрээнд ээлтэй, хүртээмжтэй бүс болгох төлөвлөлт хийгээд байна. Энэ хүрээнд Ногоон нуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Тус цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, задгай талбай, унадаг дугуй, автомашины зогсоол зэргийг төлөвлөөд буй.

Мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулах бөгөөд газар чөлөөлөлт үргэлжилж байна.

Түүнчлэн он дамжин хэрэгжиж буй тохижилт, бүтээн байгуулалтын 48 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнд:

2026 онд тохижилт, бүтээн байгуулалтын шинэ 24 төсөл хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Тоглоомын талбайн 2 ажил
  • Хөл бөмбөгийн талбайн 1 ажил
  • Явган замын 4 ажил
  • Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын 10 ажил
  • Явган замын 1 ажил
  • Хашаа барих 2 ажил
  • Тохижилт, бүтээн байгуулалтын 32 ажил тус тус хэрэгжиж байна.

2026 онд тохижилт, бүтээн байгуулалтын шинэ 24 төсөл хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Тохижилт, бүтээн байгуулалтын 10 ажил
  • Сургууль, цэцэрлэгийн тохижилтын 3 ажил
  • Тоглоомын талбайн 2 ажил
  • Ногоон байгууламжийн 4 ажил
  • Автобусны буудлын тохижилтын 5 ажил тус тус хэрэгжихээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 3 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 17 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 24 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 37 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 43 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 45 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 50 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 52 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 58 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 5 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top