x

Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарна

Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа удирдах ажилтны цугларалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг оролцож, хэлсэн үгэндээ "Монгол Улсын Засгийн газраас үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, тэр дундаа гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна. Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан "Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр"-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сард соёрхон батлаад байна. "Монгол Улсын гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх" 100 сая ам.долларын төсөл хэрэгжсэнээр эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд ашиглагдах машин, механизм, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, нэн ялангуяа орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах ач холбогдолтой юм. Байгалийн гамшигт үзэгдэл, аюул, ослын тоо жил бүр нэмэгдэж байгаа хэдий ч Онцгой байдлын байгууллага гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, өнгөрсөн онд өмнөө тавьсан зорилтоо хангалттай биелүүлж, үйл ажиллагаагаа 94.1 хувь буюу "А" үнэлгээтэй дүгнэгдсэн байна" гэлээ.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг дээшлүүлэх тэргүүлэх зорилтын хэрэгжилтийг хангаж, аймгийн хэмжээнд байгаль орчин, айл өрх, нийгэм эдийн засагт учрах гамшгийн хор хохирлыг өмнөх онтой харьцуулбал 54 хувиар бууруулсан Дундговь аймаг болон гамшгийн хор хохирлыг 38 хувиар бууруулсан Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт тус тус "Талархал" илэрхийлж, нийт удирдлагуудад ажлын амжилт хүслээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 2 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 2 цаг 16 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 2 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 2 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 2 цаг 37 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 42 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 2 цаг 45 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цаг 49 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 2 цаг 57 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top