Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нийт 1673 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 649, гэмт хэргийн шинжтэй 77 дуудлага, мэдээлэл байна.
Мөн хүний биед халдах 50, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл 98, хулгайлах 41, эрүүлжүүлсэн 108, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ.



