x

Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд

-2026 оны нэгдүгээр сарын 12-18-нд болох үйл явдлын тойм-

Улаанбаатарт:

1 дүгээр сарын 12-нд: Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооноос шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлого, чиглэлийн хэрэгжилтийн явц, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, бодлогын дэмжлэгийн талаар шинжлэх ухааны салбарын төлөөллийн мэдээлэл сонсох, санал солилцох уулзалт Төрийн ордны “Их засаг” танхимд болно.

1 дүгээр сарын 12-нд: “Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”-ийн нээлт Эдийн засаг, хөгжлийн яаманд болно.

1 дүгээр сарын 12-нд: МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025-2026 оны Эмэгтэй улирлын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол М Банк арена "Ball room"-д болно.

1 дүгээр сарын 12-18-нд: МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдаанд шалгарсан шилдэг бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд гарна.

1 дүгээр сарын 13-нд: Үндсэн хуулийн өдөр тохионо.

1 дүгээр сарын 13-нд: Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан болно.

1 дүгээр сарын 14-нд: Гэрэл зургийн “Гамма” агентлагийн 30 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээлэл, баримтат гэрэл зурагчдын дунд “Press photographer’s day” зохион байгуулна.

1 дүгээр сарын 15-нд: МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол болно.

1 дүгээр сарын 15-нд: МУСГЗ, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Л.Нямаагийн “Бүтээлийн чуулган-I, II” ботийн нээлтийн ёслол болно.

1 дүгээр сарын 15-нд: Зохиолч Ц.Түмэнбаярын “Мөнх тэнгэрийн хөх илд” роман, “Монголын зохиолчид” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт МУҮНС-гийн шинэ салбарын байранд болно.

1 дүгээр сарын 16-18-нд: 11 дэх удаагийн “Сэлэнгэ лиг-2026” спортын наадам сагсан бөмбөг, волейбол, шагайн харваа, шатар, ширээний теннис гэсэн 5 төрлөөр Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

1 дүгээр сарын 17-нд: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан болно.

1 дүгээр сарын 18-нд: Монголын спортын корпорацаас зохион байгуулдаг Монголын спортын наадам эхэлнэ.

 -2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл”  үзэсгэлэн Монголын үндэсний музейд  2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна. 

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

-Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Орон нутагт:

-Завхан аймгийн 24 суманд соёлын өвийг таниулах аян 2 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

 Хилийн чанадад:

-БНСУ-ын Гванжу хотын "Eunam Museum of Art" галерейд Монгол, Солонгос орны уран бүтээлчдийн "Horse of Fire, Horse of Start" үзэсгэлэн нэгдүгээр сарын 22-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 58 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 16 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 32 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 40 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top