x

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ

Нийслэл хотод өнгөрсөн шөнө орсон цасыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 846,420 м.кв зам талбайг нийт найман байгууллагын 178 ажилтан 18 машин техник, 50 бичил төхөөрөмжтэйгөөр цэвэрлэж байна. Авто зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 61 тонн давс, 49 тонн бодис, 20 тонн дайрга цацсан бөгөөд Ар Гүнтийн даваа, Баруун турууны давааны зорчих хөдөлгөөн хэвийн, Найрамдал, Баруунсалаа, Зүүнсалааны зуслангийн бүсээр цас шуурсан байдалтай, төвийн болон Баянхошуу, Толгойтын гэр хорооллын замуудад зорчих хэсгийн хөдөлгөөн хэвийн байна.

Хан-Уул дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний нийт 14 байгууллагын 280 ажилтан нуухны машин, давс, бодисын машин зэрэг 41 машин техник, 75 бичил төхөөрөмжтэйгөөр ажиллаж байна.

Морингийн даваа, Айцын даваа, гүүрнүүдэд давс, бодис цацах ажил үргэлжилж байгаа аж.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 58 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 16 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 32 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 40 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top