x

"Сэлбэ 20 минутын хот" төслийн барилгын ажил өвлийн зогсолт хийж, хамгаалалтад авчээ

Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж, орчин үеийн хот байгуулалтын жишиг бүхий дэд төвийг бий болгох зорилготой "Сэлбэ 20 минутын хот" төслийн талбайд 57 ажилтан, нэг машин механизм ажиллаж, өвлийн зогсолтын үеийн хамгаалалт, бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд хэрэгжиж буй хот байгуулалтын томоохон төслийн хүрээнд сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, орон сууц, боловсролын байгууллага, эмнэлэг, соёл спортын байгууламж, авто болон явган, дугуйн зам, өргөн хүрээний ногоон байгууламжийг цогцоор нь хөгжүүлэх юм.

Иймээс өвлийн зогсолтын үеийг төслийн хувьд хариуцлагатай, чухал шат гэж үзэж, хийгдсэн барилга угсралтын ажлыг ирэх хавар хүртэл бүрэн бүтэн хадгалах, эрсдэлгүй байлгахад онцгой анхаарч байна. Энэ хүрээнд төслийн талбайн бүх орц, гарцыг хааж, хяналтын бүс тогтоон, зөвшөөрөлгүй хүн нэвтрэхээс сэргийлсэн хамгаалалтыг бэхжүүлжээ. Мөн ил задгай үлдсэн барилгын хэсгүүдийг хааж, болзошгүй осол, эрсдэлийг арилгахын зэрэгцээ барилгын үндсэн хийц, даацын бүтцийг цас, мөс, хүйтний улирлын сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор стандартын дагуу "өлгийдөх" буюу консервацийн ажлыг гүйцэтгэж байна.

Эдгээр арга хэмжээ нь зөвхөн өвлийн улирлыг аюулгүй даван туулах төдийгүй, ирэх хавар "Сэлбэ 20 минутын хот" төслийн барилга угсралтын ажлыг богино хугацаанд, чанарын алдагдалгүйгээр үргэлжлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Барилга угсралтын ажил түр зогссон энэ хугацаанд ч төслийн инженер, мэргэжилтнүүд зураг төсөл, тооцоо судалгаа, дараагийн үе шатны төлөвлөлтийг тасралтгүй гүйцэтгэж байна.

Төсөл хэрэгжснээр хүн амын хэт төвлөрлийг сааруулах, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт ажлын байр шинээр бий болно.

Дэд төвүүдийг орон сууцжуулснаар гэр хорооллын 15,600 яндан, 12,000 жорлон устах судалгаа бий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top