x

Туркийн ТИКА агентлаг ОБЕГ-т 310 сая төгрөгийн хамгаалах хувцас хүлээлгэн өглөө

Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн "Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад тусгай зориулалтын хамгаалах хувцас хэрэгсэл нийлүүлэх төсөл"-ийн хүрээнд 310 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө.

Ингэснээр гал түймэр, үер ус, цацраг, химийн ослын үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдын аюулгүй байдал дээшилж, гал түймэр унтраах болон эрэн хайх, аврах ажиллагааны тусгай зориулалтын хамгаалах хувцас хэрэгслийн хангалт нэмэгдэж байна.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч, ноён Мустафа Бүтүн нар хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцсон юм.

Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагтай 2005 оноос эхлэн гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн хор уршгийг арилгах, алба хаагчдыг сургаж, дадлагажуулах, хүмүүнлэгийн тусламж хүргэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Тухайлбал, хамтын ажиллагааны хүрээнд 2016 онд өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг хүргэхэд дэмжлэг үзүүлсэн бол 2022 онд Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах хүрээнд туулах чадвар сайтай эмнэлгийн иж бүрэн тоноглолтой автомашиныг хүлээлгэн өгсөн юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 57 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 11 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 15 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 32 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 37 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 40 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 44 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 52 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top