Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, гал унтраах, аврах ажиллагааг удаашруулдаг.
Тиймээс иргэн та зориулалтын дагуу автомашинаа байрлуулж, өөрийн болоод бусдын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхийг ОБЕГ-аас уриалж байна.
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална.



