x

Нийслэлд 64 мянга гаруй өргөдөл, гомдол иржээ

2025 онд иргэдээс 64 мянга гаруй өргөдөл, гомдлыг нийслэлд ирүүлсэн байна.

Тодруулбал, 30303 гомдол, 34000 санал хүсэлт хүлээн авч, 97.8 хувьтай хариу өгч шийдвэрлэлээ. Үүнээс 68.8 хувийг буюу 43454 гомдол, саналыг иргэдийн талд бүрэн шийдэж, үлдсэн 31.2 хувийг нь одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжгүй байсан тул зохих хариуг өгчээ.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай иргэдээс ирсэн санал, хүсэлтийг хүлээн авч, холбогдох мэргэжилтнүүдэд хүргэлээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэдээс ирсэн өргөдөл, гомдолд 30 хоногийн дотор хариу өгч, шаардлагатай гэвэл хариуг сунган шийдвэрлэх зохицуулалттай. Нэгдүгээр сарын 6-нд иргэдтэй уулзаж, санал, хүсэлтийг нь цаасаар баталгаажуулан авсан. Өнөөдөр НЗДТГ-ын холбогдох хариуцсан мэргэжилтнүүдэд хүргэж байна. Хүлээн авсан 200 гаруй гомдол, саналаас зарим санал хүсэлтийг уншиж танилцууллаа. Асуудлыг нэгбүрчлэн шийдвэрлэж, хариуг өгнө" гэлээ.

Иргэдийн зүгээс газрын дахин төлөвлөлт, үерийн байгууламж, орон сууцны чанар, нийслэлийг хөгжүүлэхтэй холбоотойгоор санал хүсэлтийг цөөнгүй ирүүлжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, "Сансарын туннель" орчимд амьдардаг 60 орчим иргэн 2000 оршин суугчаа төлөөлөн гарын үсэг цуглуулж, хүсэлт ирүүлжээ. Тухайн орчинд шөнийн цэнгээний газар, ил задгай үйлчилгээ дэлгэрсэн. Үүнээс шалтгаалж оршин суугчдын амар тайван байдал алдагдах, гэмт хэрэг, зөрчил гарах зэрэг хэцүү нөхцөл байдал үүсээд байгааг санал хүсэлтээр илэрхийлж, хуульд нийцүүлсэн арга хэмжээ авч өгөхийг хүсжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 4 цаг 0 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 14 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 18 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 21 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 35 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 40 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 42 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 47 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 49 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 55 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 2 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top