x

Улаанбаатарын томоохон төслүүдийн усны хэрэглээ, нөөцийн асуудлыг хэлэлцэв

"Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Усны газар", "Туул голын сав газрын захиргаа"-ны төлөөлөл оролцсон уулзалтыг 2026 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтын хүрээнд Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Тусгай замын автобус /BRT/, Төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих төсөл, Шинэ тойрог зам, Хөрсний ус, үерийн хамгаалалт, Туул усан цогцолбор зэрэг төслийн талаар инженерүүд дэлгэрэнгүй танилцуулж, бүтээн байгуулалт болон ашиглалтын үе шатанд шаардагдах усны хэрэглээ, ашиглалтыг нарийвчлан тооцох, эх үүсвэрийг түүнтэй уялдуулан тогтоох, усны алдагдлыг багасгах, борооны ус цуглуулахаас эхлээд бохир ус цэвэрлэх хүртэл үнэ цэнтэй, үр дүнтэй усны нөөцийг дахин ашиглах боломжийн талаар хэлэлцэн, санал солилцлоо.

Туул гол болон түүний сав газрын усны нөөц нь Улаанбаатар хотын хүн амын унд, ахуйн гол эх үүсвэр болохыг дурьдаж, аливаа дэд бүтэц, хот байгуулалт, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхдээ усны нөөцийн тэнцвэрт байдал, экосистемийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд харгалзан үзэх, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг тооцсон дунд болон урт хугацааны төлөвлөлтийг төслүүдэд тусгах шаардлагатайг Усны газрын зүгээс зөвлөж, хамтран ажиллах талаар ярилцсан.

"Улаанбаатар хотын ундны усны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд үерийн хамгаалалттай уялдуулан Туул усан цогцолбор төслийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх нь усны асуудлыг цогцоор нь шийдэх юм гэдгийг Усны газрын дарга З.Батбаяр онцлон дурдлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 58 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 16 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 33 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 41 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top