“Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн Увсаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан автобусанд өнгөрсөн шөнө нэгэн эх амаржсан байна.
Завхан аймгийн Их-Уул сумыг өнгөрөөд 15 км-т явж байхад 29 настай жирэмсэн эмэгтэй гэнэт хүчтэй өвдөж эхэлжээ. Улмаар жолооч Д.Чагнаа, Б.Галбадрах нар 44 зорчигчтой автобусаа замын хажуу руу зогсоож, зорчигч нэг эмэгтэйтэй эх барьж авсан байна. Шөнийн 01.10 цагт 3,2 кг жинтэй охин төрж эх, хүүхдийг Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэжээ.
Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сард “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн автобусанд мөн нэг эх амаржсан юм. Авто тээврийн үндэсний төвөөс эсэн мэнд амаржсан эх, охин хоёрыг 18 нас хүртлээ орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэжээ.




