x

Дархан хотын замын халтиргаа, гулгааг цэвэрлэж байна

Өвлийн улирал эхэлснээс хойш Дархан хотын хэмжээнд нийт 20 удаагийн давтамжтай цас орж, зам талбайн халтиргаа, гулгаа эрс нэмэгдсэн нөхцөл байдал үүсээд байна.

Үүнтэй холбоотойгоор иргэдээс замын цэвэрлэгээтэй холбоотой шүүмжлэл, санал гомдол олноор ирж буй тул Дархан сумын Онцгой комисс өчигдөр шуурхай хуралдаж, асуудлыг хэлэлцэн яаралтай арга хэмжээ авч эхэллээ.

Дархан хотын нутаг дэвсгэрт үүсээд буй халтиргаа, гулгаатай холбоотой асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор, ажлыг 8 блок системээр хуваан, тодорхой хариуцлага, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж байна.

Замын цагдаагийн тасгийн мэдээллээр Дархан сумын нутаг дэвсгэрт нийт 158 явган хүний гарц бүртгэгдсэн бөгөөд эдгээр байршлуудад халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлж байна.

Дархан сумын ЗДТГ-аас иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах, зам талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгааг бууруулах ажлыг эрчимжүүлэн, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 55 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 9 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 13 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 16 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 29 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 35 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 37 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 42 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 44 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 50 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 4 цаг 57 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top