Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр нийт 1884 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 720, гэмт хэргийн шинжтэй 98 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс хүний биед халдах 59, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл 101, хулгайлах 34, эрүүлжүүлсэн 139, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 69 хэргийг нөхөн илрүүлсэн байна.



