, 2026 оны нэгдүгээр сарын 6"Талын жавхаа 2026" адууны соёлын өдөрлөг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 24-нд болно.
Уг өдөрлөг нь өвлийн аялал жуулчлалыг дэмжих, нүүдэлчин ахуй, адууг дагасан соёлыг сурталчлах, монгол адууны үнэ цэнийг өсгөх, соёлын биет бус өвийг хадгалан, залуу хойч үедээ өвлүүлэх, адууг бренджүүлэх зорилготой. Энэ үеэр иргэд адуучин залуусын уурга бугуйл шидэх, эрэмгий, ур чадварыг таашаах, морь, тэмээ, пони морь унах, морин чаргаар гулгах, монгол банхар, тайга нохой үзэх, үндэсний худалдаа үйлчилгээний хэсгээр зочлох, үзэгчдийн дундах тэмцээнд оролцох, хээрийн цай амтлах боломжтой.
Өдөрлөгийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын адуучдын холбоо, Тэнгэрийн нүүдэлчин төсөл, Хушхан брэнд зохион байгуулах аж.



