x

Хиймэл оюун ухаант камерын илрүүлэлтээр 4000 орчим жолооч торгуулжээ

Хиймэл оюунд суурилсан ухаалаг камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулах зохицуулалтыг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж байна.

Тэгвэл 2026 оны эхний дөрвөн өдөрт 4000 орчим жолооч хиймэл оюун буюу AI камерын илрүүлэлтээр торгуулжээ. Үүнээс гадна “шалгагдаж байна” гэх төлөвийг иргэд торгуультай андуурч бухимдах тохиолдол нийтлэг гарч байгааг албаныхан хэлж байна.

Тухайн иргэн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрвөл шийтгэл оногдуулснаас хойш ажлын тав хоногийн дотор Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй аж. Иргэн, хуулийн этгээд гаргасан нэхэмжлэл нь аль шүүгчид хуваарилагдсан болон холбогдох шүүгчийн туслахын утсыг https://scp-court.mn/ сайтад хандан өөрийн нэрийг бичин хайж мэдэх боломжтой юм байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяагийн хэлснээр AI системд бүрэн шилжсэнээр жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш. Харин Замын хөдөлгөөний зохицуулалтыг технологийн дэвшилд бүрэн оруулж буй хэлбэр аж.

Иргэд цагдаагийн зохицуулалтаар, түргэн болон галын машин зам тавьж өгснийхөө төлөө торгуулж байгаа талаар гомдол мэдүүлдэг. Тэгвэл ЗХУТ-ийн мэдээлснээр одоогоор ийм тохиолдол гараагүй бөгөөд шууд торгохгүй, нягталсны үндсэн дээр торгож байгаа юм байна.

Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулж, замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ашиглан бүрэн хянаж эхэлсэн бөгөөд камераар 10 төрлийн зөрчил илрүүлж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 2 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 6 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 20 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 24 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 28 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 31 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 48 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 6 цаг 2 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 6 цаг 6 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 6 цаг 10 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 23 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 28 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 31 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 35 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 38 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 43 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 51 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар...
Top