x

Улаанбаатар хотод трамвай нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний оргил ачааллын үеэр хотын хойд бүс болох зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл, мөн Сүхбаатарын талбайгаас Яармагийн бүс буюу Архивын ерөнхий газар чиглэлд нийтийн тээвэр болон хувийн авто машинаар зорчиход иргэд дунджаар 2-3 цаг зарцуулж байна.

Хотын авто замын сүлжээ, нийтийн тээврийн дэд бүтцийг өргөтгөх, шинэчлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхгүй тохиолдолд Улаанбаатар хотод 2030 он гэхэд автомашины дундаж хурд 5 км/цагт хүрч, замын түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн хохирол цаашид нэмэгдсээр байх тооцоолол гарчээ.

Ийм нөхцөл байдалд хотын нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргах стратегийн шийдэл болгон "Улаанбаатар трамвай" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд уг төсөл 2040 оны түвшинд замын хөдөлгөөнд зарцуулах хугацааны зардлыг хоёр чиглэлд нийлбэр дүнгээр өдөрт 99.22 сая ам.доллароор бууруулах эдийн засгийн үр ашигтай хэмээх урьдчилсан тооцоолол гарсан.

Төслийг хэрэгжүүлснээр хотын хойд бүс болох зуслангийн бүсийг Сүхбаатарын талбайтай холбох трамвайн шугамаар 29 минут зорчих боломж бүрдэх бол Сүхбаатарын талбайгаас Яармагийн бүс буюу Архивын ерөнхий газар чиглэлд 37 минут зорчих нөхцөл бүрдэх юм.

Төслийн хүрээнд "Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугамыг Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, нийт 16 зогсоолтойгоор төлөвлөсөн. Харин хоёрдугаар шугамыг Сүхбаатарын талбайгаас Архивын ерөнхий газар хүртэл 15 км урттай, 23 зогсоолтойгоор төлөвлөсөн.

"Улаанбаатар трамвай" төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бодитойгоор бууруулах, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг мэдэгдэхүйц хэмнэхийн зэрэгцээ нийтийн тээврийн найдвартай, тогтвортой сүлжээг бүрдүүлэх ач холбогдолтой. Мөн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай тээврийн шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөөллийг бууруулах нөхцөл бүрдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 22 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 26 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 30 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 33 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 5 цаг 50 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 6 цаг 4 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 6 цаг 8 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 6 цаг 11 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 25 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 30 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 33 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 37 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 39 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 6 цаг 45 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 6 цаг 52 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар...
Top