x

Монголын визний олголт 96.9 хувьтай байна

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2025 онд нийт 128,949 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 96.9 хувь буюу 124,945 гадаадын иргэнд виз олгож, 3.1 хувь буюу 4,004 иргэнд виз олгохоос татгалзсан байна.

Нийт олгосон визийн дийлэнхийг аялал жуулчлалын зорилготой виз эзэлж байгаа бөгөөд цахим визийн evisa.mn системээр 75 улсын 85,690 иргэнд цахим виз олгосон байна. Харин 3,913 иргэнд виз олгохоос татгалзсан бөгөөд жуулчлалын цахим визийн олголтын хувь 95.7 хувьтай байна.

Виз олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнх хувь нь өмнө нь виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хугацаа дуусаагүй, мөн бичиг баримтын бүрдэл дутуу зэрэг шалтгаантай байна.

Олон улсын жишигтэй харьцуулахад, Европын Комиссийн Шенгений визийн албан статистикаар богино хугацааны аяллын визийн олголт дунджаар 85 орчим хувь, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын цагаачлалын бус (B-1/B-2) визийн олголт 70–75 хувь, Их Британийн түр ирэгчийн визийн олголт 80 орчим хувь байна. Үүнтэй харьцуулахад Монгол Улсын жуулчлалын цахим визийн олголт 95.7 хувьтай байгаа нь олон улсын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй байна.

Монгол Улс гадаадын иргэдийн зорчих зорилгоос хамааран дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэгч гэсэн 9 бүлэг, 64 ангиллын виз олгодог. Үүнээс Гадаадын иргэн, харьяатын газар 58 ангиллын виз, Гадаад харилцааны яам 6 ангиллын визийг тус тус олгож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (150.228.177.135)
    Зарим улсын их орж ирж буй иргэдийн тоог цөөрүүлээчээ.
    2026 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.228.177.135)
    Ямар өндөр хувьтай байна
    2026 оны 01 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 58 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ 16 цаг 46 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав 16 цаг 52 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 17 цаг 1 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 17 цаг 6 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 17 цаг 13 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 17 цаг 17 мин Хөгжих үү, хоцрох уу? 17 цаг 24 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 17 цаг 41 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ Уржигдар 19 цаг 37 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна Уржигдар 19 цаг 37 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Уржигдар 19 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Уржигдар 18 цаг 57 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Уржигдар 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Уржигдар 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 15 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна Уржигдар 15 цаг 24 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Уржигдар 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 14 цаг 43 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ...
Top