x

Өнөөдөр болох үйл явдлууд

-Өнөөдөр болох үйл явдал-

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой, Дипломат албаны өдөр тохиож байна

09:00 цагт: Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд Ламын чодба хурж, Цогчод Богд хааны ордон музейд өргөнө.

10:00 цагт: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

10:40 цагт: VIII Богд Жавзандамба хутагтын сэрэг дүрд мандал өргөж, хадаг, цэцэг Богд хааны ордон музейд өргөнө.

11:10 цагт: “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэнг Богд хааны ордон музейд нээнэ.

11:30 цагт: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

11:40 цагт: Тусгаар тогтнолын далбаа мандуулах ёслол Үндэсний Номын сангийн төв байрны гадна талбайд болно.

12:00 цагт: МУЭ-ийн гишүүн, зураач О.Доржготовын “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэнгийн нээлт Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Хүрээ Майдар дуганд болно.

12:00 цагт: “Богдын нандин” үзэсгэлэнгийн нээлт МҮНС-ийн Үнэт ховор номын музейд болно.

13:00 цагт: “Хутагт, Латтимор хоёр” төслийн нээлт МҮНС-ийн Уншлагын их танхимд болно.

13:00 цагт: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

13:00 цагт: Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны үеэр Монгол Улсын Соёлын өвд албан ёсоор бүртгэгдсэн Богд Хаант Монгол Улсын Төрийн далбааг Монгол бөхийн өргөөнд эх хувиар нь олон нийтэд дэлгэн үзүүлнэ.

Үзэсгэлэн:

-“Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд энэ сарын 31-нийг хүртэл гарч байна.

-МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн “Монгол арт” галерейд энэ сарын 31-нийг хүртэл гарна.

-“Оны шилдэг бүтээл-2025” уламжлалт үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 3-ныг хүртэл МУЭ-ийн “Арт” галерейд гарна.

-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.

Хилийн чанадад:

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна.

Орон нутагт:

Өвөрхангай аймаг: Богд хаант Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл илэрхийлэх ёслол Хархорин сумын Шанхын хийдэд болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 4 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ 18 цаг 52 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав 18 цаг 58 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 19 цаг 7 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 19 цаг 12 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 19 цаг 19 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 19 цаг 23 мин Хөгжих үү, хоцрох уу? 19 цаг 30 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 19 цаг 47 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ Уржигдар 19 цаг 37 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна Уржигдар 19 цаг 37 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Уржигдар 19 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Уржигдар 18 цаг 57 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Уржигдар 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Уржигдар 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 15 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна Уржигдар 15 цаг 24 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Уржигдар 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 14 цаг 43 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ...
Top