Хөвсгөл аймагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас баталсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 2025 оны ургац хураалт, ургацын чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад 14 аж ахуйн нэгж, иргэний 12 нэр төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс авсан нийт 48 дээжийг аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн лабораторид шинжилгээнд хамруулахад 91.7 хувь нь стандартын шаардлага хангасан гэсэн үзүүлэлттэй гарсан байна.
Үүнээс 19 дээжид пестицидийн үлдэгдэл тодорхойлох түргэвчилсэн шинжилгээ хийхэд фосфорорганик пестицид илрээгүй нь иргэдийн хүнсний аюулгүй байдал хангагдаж байгаа аж.



