Монгол Улсын агаарын тээврийн “Хүннү Эйр” компани нислэгтээ ашиглахаар Е195-Е2 төрлийн шинэ хөлгөө үйлдвэрлэгчээс нь шууд хүлээн авч Монгол Улсдаа авчирчээ.
Дунд оврын, орчин үеийн гэх тодотголтой уг агаарын хөлөг нь зорчигчийн тав тухыг дээд зэргээр хангасан, байгаль орчинд ээлтэй, нислэгийн үеийн болон орчны дуу чимээний түвшин бага, ижил төрлийн агаарын хөлгүүдтэй харьцуулахад гадаад орчинд ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ, шатахуун зарцуулалт 20 орчим хувиар бага гэх мэт давуу талтай аж. Шинэ агаарын хөлөг ирсэн даруйдаа Улаанбаатар-Фукуок чиглэлд нислэг үйлдсэн байна.
“Хүннү Эйр”-ийн хувьд энэ онд Солонгосын, Энэтхэгийн Дели, Амрицар, Вьетнамын Натранг, Дананг, Фукуок, Филиппиний Манила, Хятадын Бээжин, Узбекистаны Ташкент гэх мэт есөн орны 39 чиглэлд олон улсын нислэг үйлджээ.




