Аялал жуулчлалын бүс нутаг болох Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулж, улсын комисс хүлээн авлаа.
Зам тээврийн хөгжлийн яамнаас түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хоёр аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, 49 км орон нутгийн чанартай авто замыг улсын төсвийн 70 орчим тэрбум төгрөгөөр гүйцэтгүүллээ. Тодруулбал, “Моторсервис” ХХК Бат-Өлзий сум талаас 28 км, “Өндөрсант хайрхан” ХХК Хужирт талаас 21 км.т төмөр бетон гүүр тавих, 62 цэгт хоолой угсрах, асфальтобетон хучилт хийх зэрэг ажлыг гүйцэтгэсэн байна.
Хоёр сумыг авто замаар холбосноор Улаанцутгалантын хүрхрээ, Төвхөн хийд, Хужиртын рашаан сувилал, цаашлаад Хүйсийн найман нуур, Архангай аймгийн ойролцоох үзэсгэлэнт газруудыг зорих аялагч, жуулчдын тоо нэмэгдэж, бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлал хөгжинө хэмээн үзэж байна.



