x

“Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа

НҮБ-аас 2021-2030 онд зам тээврийн ослын улмаас гарч буй нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт тавьсан.

Энэ хүрээнд замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгууллаа.

Тус аяны хүрээнд НЕБ-ын 329 сургууль, 613 цэцэрлэгт сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр шилдгээр шалгарсан НЕБ-ын сургууль, цэцэрлэг, ААН байгууллага, иргэнийг шагнаж урамшууллаа.

Шагналыг  НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Болормаа, НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн А.Ууганбаяр нар гардуулж өгөв.

Шар дарцаг аяны хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд идэвх санаачилгатай оролцсон ЧД-ийн 37 дугаар сургууль, 83 дугаар цэцэрлэг, БЗД-ийн 53 дугаар сургууль, 107 дугаар сургууль, 22 дугаар цэцэрлэг, СБД-ийн 234 дүгээр цэцэрлэг, Нийслэлийн хүүхдийн Эко ирээдүйн хөгжлийн ордон цэцэрлэг, БГД-ийн 19 дүгээр хорооны иргэн О.Одбаясгалан нарт нийслэлийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа. Энэхүү аяныг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулсан юм.

Өнгөрсөн оны эхний 10 сард зам тээврийн ослын улмаас 807 хүүхэд гэмтсэн бол  энэ оны эхний 10 сарын байдлаар 600 хүүхэд гэмтэж, өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тус аянд НЕБ-ын сургууль, цэцэрлэг, ААН, байгууллага болон иргэд идэвхтэй оролцсон нь хүүхдийн гэмтэл, ослыг бууруулахад чухал нөлөө үзүүлснийг дээрх үзүүлэлтээс харж болно. Цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд идэвх санаачилгатай оролцсон оролцогчдын сайн туршлага, төсөл, санаачилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 1 цаг 49 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 1 цаг 53 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цаг 57 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 2 цаг 4 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 2 цаг 7 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 2 цаг 11 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 2 цаг 15 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 2 цаг 18 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 7 цаг 35 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 7 цаг 49 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 7 цаг 53 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 7 цаг 57 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 8 цаг 10 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 8 цаг 15 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 8 цаг 18 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цаг 22 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цаг 25 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 8 цаг 30 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 8 цаг 38 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top