x

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин энэ сард ОХУ-аас 83600 тонн АИ-92, дизелийн түлш 134200 тонн, АИ-95 шатахуун 1560 тоннын авахаар гэрээлснийг дуулгасан бөгөөд өнөөдрийн байдлаар 62719 тонн АИ-92 шатахуун, 2387 тонн АИ-95, 168700 тонн дизелийн түлш, ТС-1 буюу онгоцны түлш 9780 тонныг Сүхбаатар, Цагааннуур, Эрээнцав Боршоо, Булган, Зам-Үүд боомтоор оруулж ирснийг хэлэв. Өчигдөр л гэхэд Хятадаас 26 вагон АИ-95 шатахуун оруулж ирсэн байна. Мөн Замын-Үүд боомтоор 26 вагон дизелийн түлш оруулж, шилжүүлэн ачиж байгаа аж.

Дэд сайд Б.Энхтүвшин ярихдаа, “БНХАУ-аас 7000 гаруй тонн АИ-95 шатахуун орж ирнэ. Болж өгвөл ондоо багтаан авахыг хичээж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд АИ-92, АИ-95 шатахуун, дизелийн түлш харьцангуй тогтворжсон. Тиймээс өнөөдөр өглөөнөөс орон нутаг руу шатахуун нийлүүлэлтээ ачиж байна. Төвийн бүс, Хангайн бүсэд өөрсдийн гэсэн шатахуун хадгалах сав байдаггүйгээс шууд авто цистернээс буулгаад борлуулалтаа хийх юм. Ингэснээр маргааш орой гэхэд тогтворжино. Мөн ОХУ-аас нийлүүлэх 20 мянга орчим тонн АИ-92 шатахууныг энэ долоо хоногтоо нийлүүлэхээр өчигдөр ОХУ-ын Эрчим хүчний сайдтай хуралдлаа” гэв.

АҮЭБЯ-нд нийлүүлэлтэй холбогдуулан дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан бөгөөд тэд ОХУ-ын Эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэгтээ хуралдсан байна. Уг хуралдаанаар манай тал нийлүүлэлтийг дахин нэмэх хүсэлтээ тавьж, ОХУ хүлээн авахаа илэрхийлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top