x

Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна

Онцгой байдлын байгууллагаас 2025 оны тайлангийн хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулга хийлээ. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг оролцож, алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тухайлбал, Онцгой байдлын байгууллага хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улсын хэмжээнд бүртгэгдсэн 5171 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 4425 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 460 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Ой, хээрийн гал түймрийн тохиолдол хоёр дахин, обьектын гал түймрийн тохиолдол 22.4 хувиар өссөн дүнтэй байгаа ч гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Онцгой байдлын байгууллагын нэг алба хаагч 35-70 хоног ой, хээрийн гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэлээ.

Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, 3 давхар, 1,400 м.кв шинэ барилгыг 2.0 сая ам.долларын өртөгөөр барьж ашиглалтад оруулснаар шуурхай удирдлага, зохион байгуулалтын чадавхыг нэмэгдүүллээ.

Мөн тогтоолоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах аврах 86 дугаар анги, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Гал түймэр унтраах аврах анги, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь Эрэн хайх аврах бүлгийн барилгыг байнгын ашиглалтад оруулж, Завхан аймгийн Отгон сум дахь Эрэн хайх аврах бүлгийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Түүнчлэн гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг улсын хэмжээнд нийт 7506 удаа зохион байгуулж, 338,421 хүнийг хамруулсан нь өмнөх онтой харьцуулахад сургалтын тоо 21 хувиар, сургалтад хамрагдсан хүний тоо 53.5 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд 2025 онд улсын төсвөөс техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тусгай зориулалтын хувцас хэрэглэл худалдан авахад 23.9 тэрбум төгрөгийг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллалаа. Мөн ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2 удаагийн тогтоолоор нийт 11.7 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулснаар Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн хангалт 57 хувьд хүрээд байна.

Байгууллагын холбооны нөхөн хангалт 48 хувьд хүрч, гамшгийн үед мэдээлэл дамжуулах чадавх нэмэгдсэн бол нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүд тоон радио холбооны сүлжээнд холбогдсоноор нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нэгдсэн тоон холбооны дэд бүтэц бий болж, дуудлагын мэдээлэл солилцоог түргэн шуурхай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүллээ.

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан "Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр"-ийн хүрээнд 100 сая ам.долларын өртөг бүхий "Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийг 2026-2031 онд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны 32 сая ам.долларын санхүүжилтээр "Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь" төслийг 2026 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлснээр 7 бүсийн төв, 14 аймгийн Онцгой байдлын газарт Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг байгуулах, гамшгийн дуудлага хүлээн авах, зохицуулах системийг нэвтрүүлэх, мөн үүрэн холбоо, мэдээллийн хэрэгслээр бүх төрлийн гамшгийн зарлан мэдээлэл дамжуулахдэд бүтцийг бүрдүүлж дуут дохиоллын цамхагийн системийг өргөтгөх юм. Ингэснээр гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгслийн чадавх дээшилж, бэлэн байдлыг 46 хувиас 100 хувь хүртэл нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 1 цаг 45 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 1 цаг 50 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цаг 54 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 2 цаг 1 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 2 цаг 3 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 2 цаг 8 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 2 цаг 12 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 2 цаг 15 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 7 цаг 32 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 7 цаг 46 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 7 цаг 50 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 7 цаг 53 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 8 цаг 7 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 8 цаг 12 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 8 цаг 14 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цаг 19 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цаг 21 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 8 цаг 27 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 8 цаг 34 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top