x

"Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна

Нийслэлд 3, 4 дүгээр хороололтой зүйрлэхээр хэмжээний том бүтээн байгуулалт эхэлсэн нь Сэлбэ хот төсөл.

Уг төсөл Засгийн газрын "20 минутын хот" үзэл баримтлалын анхны хот болж, гэр хорооллыг орон сууцжуулах, улмаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулаад зогсохгүй нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрах орчинд олон талт ач холбогдолтой.

Сэлбэ хотын газар чөлөөлөлтийг 1.6 жилд хийж, 1876 айлын газрыг чөлөөлсөн. Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га газарт 8575 айлын орон сууц бүхий анхны жишиг "Сэлбэ 20 минутын хот" төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.

Энэ оны гуравдугаар сард эхний ээлжийн 3818 айлын орон сууц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж, тавдугаар сарын 29-нд бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Мөн есдүгээр сард дараагийн ээлжийн 67 блок орон сууц барих ажил эхэлсэн. Хүйтний улиралд ч барилгын ажлыг явуулж болдог битүүмжлэх технологийг ашиглаж, төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлснээр багцуудын бэлтгэл ажил 99 хүртэлх хувийн биелэлттэй байна. Нийт 113 блокоос 82 блокийн суурийн ажлыг эхлүүлсэн. Зоорийн давхар болон нэг, хоёрдугаар давхрын арматур угсрах ажлыг хэсэгчлэн гүйцэтгэж байна.

Сэлбэ хот төслийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна. Мөн нийт талбайнхаа 37 хувьд ногоон байгууламж төлөвлөж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, төрийн үйлчилгээ, спорт цогцолбор, кино театр, худалдаа, үйлчилгээний төвүүдийг барина.

Сэлбэ хот төслийн ач холбогдол:

  • Нийт 15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгасан.
  • Сэлбэ хотод 45-50 мянган оршин суугч амьдрах тул бизнесүүдийг дэмжиж, ажлын байр нэмэгдэнэ.
  • Орон сууц бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх филтер суурилуулна.
  • Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 22 хувиар, авто замын түгжрэлийг 36.3 хувиар бууруулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 1 цаг 46 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 1 цаг 51 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цаг 55 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 2 цаг 2 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 2 цаг 5 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 2 цаг 9 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 2 цаг 13 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 2 цаг 16 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 7 цаг 33 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 7 цаг 47 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 7 цаг 51 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 7 цаг 54 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 8 цаг 8 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 8 цаг 13 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 8 цаг 16 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цаг 20 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цаг 22 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 8 цаг 28 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 8 цаг 35 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top