x

Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ

Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл"-ийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Толгойт дэд төвийг түшиглэн НЗДТГ-аас Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр "Толгойт-уламжлалт гар урлалыг дэмжих төв"-ийг байгууллаа.

Тус төвийн нээлтэд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан оролцож, ЖДҮ эрхлэгчидтэй уулзлаа. ЖДҮ эрхлэгчид эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн дээл хувцас, эсгий гутал, арьс, чулуу, модон эдлэлүүдийг төрөл бүрээр нь урлаж байв.

"Толгойт-уламжлалт гар урлалыг дэмжих төв"-д 20 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч түрээсийн төлбөргүйгээр ажиллаж, бизнес инкубатор сургалтын төв хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.

Гар урлалыг дэмжих төвийн нээлтийн үеэр хотын дарга Х.Нямбаатар "Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран нийслэлд зургаан дэд төв байгуулах ажлыг эхлүүлээд 10 гаруй жил болж байна. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт өрнөж, 110 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Үргэлжлэн 5000 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Сэлбэ хотын орон сууцны бүтээн байгуулалт эхэлсэн. Дамбадаржаа дэд төвийн газар чөлөөлөлт 2026 онд явагдана. Дэнжийн мянга дэд төвийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Засгийн газрын "20 минутын хот" үзэл баримтлалын хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах томоохон төсөл бол Толгойт дэд төв. Толгойт дэд төв нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих төвүүдтэй иж бүрэн цогцолбор хороолол байна. Энэ хүрээнд уламжлалт гар урлал, өрхийн үйлдвэрлэл эрхлэх иргэдийг дэмжсэн инкубатор төв үйл ажиллагаа явуулж эхэллээ. "20 минутын хот"-д соёл, боловсрол, өрхийн орлогыг дэмжих төвүүд цогцолбор байдлаар төлөвлөгдөж байна" хэмээн онцоллоо.

"Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-ын дарга Д.Ундармаа "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих хүрээнд уламжлалт гар урлалын төвийг байгууллаа. Энэхүү төвийн онцлог нь ЖДҮ эрхлэгчдэд үнэ төлбөргүй ажлын байр олгож байна. Мөн ажлын байр нь тоног төхөөрөмжтэй. ЖДҮ эрхлэх хүсэлтэй иргэд ажлын байргүй, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй зэргээс шалтгаалж үйлдвэрлэл зогсдог. Энэ асуудлыг шийдэж өгсөн" гэлээ.

Төвийн хамт олон дараах чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт, мэдээллийг хүргэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.123.222)
    Гэртээ нэг өрөөндөө хийж болдог ажил юм биш үү?.Харин хүнсний үйлдвэрлэл зэрэгийн тусгай байр шаарддаг, шинээр бизнес эхэлж буй хүмүүст л байр илүү их хэрэгтэй.
    2025 оны 12 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top