x

Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ

БНХАУ-ын Шинжан Уйгарын өөртөө засах орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар Хами аймагт “Алтай-Улиастай эрчим хүчний систем” компанийн гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат тэргүүртэй албаныхан ажлын айлчлал хийжээ.

Тэгвэл “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” Хятадын “Хами энержи групп”-ийн хооронд 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хилийн холболтыг хийж, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээг шуурхайлахаар тохиролцоны үүднээс өнөөдөр Алтай сумыг эрчим хүчинд холбож байна. Ингэснээр Говь-Алтай аймгийн Алтай сумын 360 өрх, 40 гаруй аж ахуйн нэгжийг найдвартай, тогтвортой цахилгаанаар хангаж байгаа юм.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр улсын төсвийн 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Алтай сумаас Бургастайн боомт хүртэл 70 км урттай 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байгуулан 2024 онд байнгын ашиглалтад хүлээн авсан байдаг юм. Үүний үргэлжлэл болгон “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” компаниас өөрийн хөрөнгөөр хилийн бүс хүртэл 35 кВ-ын 1.5 км орчим цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2025 онд шинээр барьж, Хятадын төрийн өмчит “Хами энержи групп”-ийн цахилгаан дамжуулах шугамтай холбох техникийн бэлэн байдлыг бүрэн хангаж холболт хийхэд бэлэн болжээ.

Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 541 дүгээр тогтоолоор “Цахилгаан импортлох” тусгай зөвшөөрлийг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” компанид олгож, эрчим хүчний салбарын төрийн байгууллага, компаниуд холбогдох зохион байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 цаг 24 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 цаг 29 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цаг 33 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 3 цаг 40 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 цаг 42 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 3 цаг 47 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 3 цаг 51 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 3 цаг 54 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 9 цаг 11 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 цаг 25 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 цаг 29 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 цаг 32 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 9 цаг 46 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 9 цаг 51 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 9 цаг 53 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цаг 58 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цаг 0 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 10 цаг 6 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 10 цаг 13 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top