x

Д.Энхтүвшин: Өнөөдөр хэрэгцээнээс давсан илүү шатахуун нийлүүлж эхэлсэн учраас хангамж сайжирсан

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны шатахууны асуудалтай холбогдуулан цаг үеийн мэдээлэл өглөө.

Тус яамнаас мэдэгдсэнээр сүүлийн зургаан хоногт АИ92 шатахууны нийлүүлэлт эрс нэмэгджээ. Тухайлбал, Сүхбаатар боомтоор энэ сарын 19-нд 47, 20-нд 36, 21-нд 63, 22-нд 65, 23-нд 54, нийт 265 вагон АИ92 шатахуун орж ирсэн байна.

АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин ярихдаа, “Сарын эхэнд өдрийн хэрэглээг хангахгүй бүтээгдэхүүн орж ирдэг байсан учраас доголдол үүссэн. Өнөөдөр хэрэгцээнээс давсан илүү бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн учраас хангамж сайжирсан гэж хэлж болно. Шатахууны хомсдол ард иргэдийг бухимдуулж байна. Бидний хувьд нефть импортлогч компаниудтай нягт холбоотой ажиллаж байгаа. ОХУ-аас өдөрт 40 вагон АИ92 шатахуун улсын хилээр оруулж ирж чадвал өдрийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангаад явна. Харин 40-60 вагон орж ирвэл бага зэргээр нөөц үүсгээд, дараа сардаа ШТС-уудад нийлүүлээд явах бүрэн боломжтой. Яамны ажилтнууд шөнө, оройн цагаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун борлуулагч нарыг шалгалаа. Цөөнгүй зөрчил, дутагдал илэрлээ. Зарим нь хаалгаа түгжээд унтчихсан байх жишээтэй. Зарим түгээгч нар ядраад байна гээд хаалгаа онгойлгохгүй, бага хэмжээний нөөцтэй хэр нь түүнийгээ борлуулахгүй байх зэрэг зөрчил илэрсэн. Мөн өнөө өглөө шатахуун түгээх станцын ажилтны биед халдсан нөхцөл гарав. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр савтай 15 литр шатахууныг 170 мянган төгрөгөөр худалдан шаглах асуудлыг сурвалжилжээ. Цагдаагийн байгууллагад мэдээллийг хүргүүлсэн” гэв.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр 60 вагон буюу 3600 тонн АИ92 шатахуун байна. Энэ сарын 1-24-нд нийт 52683 тонн АИ92, 1014 тонн АИ95 шатахуун, 150058 тонн дизель түлш, 7440 тонн ТС-1 онгоцны түлш орж иржээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 цаг 35 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 цаг 40 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цаг 44 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 3 цаг 51 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 цаг 53 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 3 цаг 58 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 4 цаг 2 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 4 цаг 5 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 9 цаг 22 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 цаг 36 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 цаг 40 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 цаг 43 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 9 цаг 57 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 10 цаг 2 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 10 цаг 4 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цаг 9 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цаг 11 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 10 цаг 17 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 10 цаг 24 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top