-Өнөөдөр болох үйл явдал-
08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 4 иргэнтэй хийх “Томилгооны сонсгол”-ыг зохион байгуулна.
-Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт “Хүндэт доктор” цол олгох ёслолын үйл ажиллагаа болно.
Үзэсгэлэн:
-“Нөхөрлөлийн өнгө” хүүхдийн дүрслэх урлаг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
-“Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.
-МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн “Монгол арт” галерейд энэ сарын 31-нийг хүртэл гарна.
-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.
-Таван уран бүтээлчийн хамтарсан “Unity” үзэсгэлэн “Hue” арт галерейд 2026 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна.



