x

Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 15-22-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 192983 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

Үүнээс эрх бүхий албан тушаалтан 190425 буюу 98.7 хувийг газар дээр нь, 1525 буюу 0.6 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1306 буюу 0.7 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 1734 шийдвэрийг хянаж, 39 буюу 2.2 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж, 2 буюу 0.1 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 150 шийдвэрийг хянаж, 11 буюу 7.3 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцааж, 21 буюу 14.0 хувийг хүчингүй болгож мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Прокуророос хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулахаар 393 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн байна.

Зөрчлийн улмаас нийт 1.168.043.000 төгрөгийн хохирол учирснаас иргэн, аж ахуй нэгжид 705,191,000 төгрөгийн буюу 60.4 хувийг, үүнээс төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 117,562,000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн.

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 189601 буюу 98.2 хувь, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1038 буюу 0.5 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 369 буюу 0.1 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 288 буюу 0.15 хувь, Хүний биед халдах зөрчил 280 буюу 0.15, Танхайрах зөрчил 230 буюу 0.54 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.

Прокуророос зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын явцад хууль тогтоомжийн хэрэгжилтийг 2 удаа шалгаж, зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллагад прокурорын 14 шаардлага хүргүүлжээ.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр удаа дараа үйл ажиллагаа явуулсан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрх бүхий алба хаагч прокурорын зөвшөөрлөөр бүхэлд нь зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 цаг 34 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 цаг 38 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цаг 42 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 3 цаг 49 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 цаг 52 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 3 цаг 56 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 4 цаг 0 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 4 цаг 4 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 9 цаг 20 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 цаг 34 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 цаг 38 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 цаг 42 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 9 цаг 55 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 10 цаг 0 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 10 цаг 3 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цаг 7 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цаг 10 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 10 цаг 15 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 10 цаг 23 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top