x

Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Евро-5 стандартын АИ92 шатахууны үнэ нэмэгдсэн бол Евро-2 стандартын АИ92 автобензиний үнийг нэмээгүй гэдгийг яамныхан мэдэгдэв.

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай ярихдаа, “Өнгөрсөн сард 75 мянган тонн шатахуун хэрэглэсэн. Харин энэ сард 85 мянган тонн шатахуун захиаллаа. Үүнтэй холбоотой 25 мянган тонн Евро-5 стандартын шатахууныг ОХУ-аас худалдан авсан. Евро-5 стандартын шатахууныг хамгийн хямд үнээр гэхэд 800 ам.доллараар нийлүүлдэг. Тиймээс шатахууны үнэ зөрүүтэй байгаа юм. Хоёрдугаарт, ОХУ-д шатахууны үнэ тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Үүнтэй холбоотой мөн Евро-5 стандартын АИ-92 шатахууны үнийг нэмжээ. Аж ахуйн нэгжүүдийн 2590 төгрөгөөр худалдаалж байсан шатахуун дууссан учраас зарим шатахуун түгээх станц Евро-5 АИ-92 борлуулж эхэлсэн. Үүнийг иргэд “шатахууны үнэ нэмэгдлээ” гэж ойлгосон байна. Өнөөдөр дахин 45 вагоны хангалт бууж байна. Улаанбаатарын хэрэглээ буурахад орон нутагт руу түгээлт хийнэ. Нийлүүлэлт сайжирсан тул асуудал ойрын хугацаанд жигдэрнэ.

Дэлхий нийтээр 2012 оноос хойш евро-5 стандартын шатахууныг хэрэглэж эхэлсэн. 2012 оноос хойш үйлдвэрлэсэн машинууд евро-5 шатахуун хэрэглэх стандарттай байдаг. Доод тал нь 30, 40, 50, 60 сая төгрөгөөр авто машин худалдаж авсан хүн жилд 1-2 сая төгрөгийг шатахуун зарцуулах ёстой. Энэ нь хөдөлгүүрийн элэгдэл хорогдол, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд тус нөлөөтэй. Улаанбаатар хотын төвийн бүсэд евро-5-аас доош стандартын шатахуунтай тээврийн хэрэгсэл явуулахгүй гэсэн урьдчилсан мэдэгдэл хийсэн. Тэгэхээр бид хүссэн хүсээгүй евро-5 стандартад шилжинэ. ОХУ 100 хувь евро-5 хэрэглэдэг. Бид иргэдийн амьдрал хүнд байгааг харгалзан Евро-2 стандартын, чанарын хувьд доогуур шатахууныг гуйж хямд үнээр авч хэрэглэж ирсэн. БНХАУ ч евро-5 стандартад шилжсэн. Бээжин болон бусад том хотод нь евро-6 стандартад шилжсэн. Одоо евро-7 гэдэг стандартыг ярьж эхэллээ. Иймээс бид ч мөн чанартай, илүү цэвэр түлшийг бодит үнээр нь хэрэглэх шаардлагатай.

Сүүлийн саруудад гурав дахь удаагаа шатахуунтай холбоотой дараалал үүсэж байна. Эхнийх нь зохион байгуулалттай байсан бол өнөөдрийн нөхцөл байдал нь нийлүүлэлтийн доголдолтой холбоотой байлаа. Одоогоор бид байгаа нөөцөө л тарааж байна. Евро-5 стандартын шатахуун авч чадахгүй байгаа учраас том оврын, шалаанзтай машинууд Евро-2 стандартын хямд шатахууныг их хэмжээгээр дүүргэж авдаг. Том шалаанзтай машинууд нэг тонн орчим багтаамжтай байдаг тул үүнээс шалтгаалж орон нутагт хомсдол үүсэж байна” гэв.

Өнөөдөр орой 2500 тонн шатахуун бууж байгаа аж. Тиймээс ойрын хугацаанд асуудал жигдрэх боломжтойг албаныхан хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр 87 вагон буюу 5220 тонн АИ-92 шатахуун байна. Арванхоёрдугаар сар гарснаас хойш манай улсад өнөөдрийг хүртэл 47673 тонн АИ92, 960 тонн Аи95 автобензин, 137134 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 6960 тонн орж иржээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 цаг 21 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 цаг 25 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цаг 29 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 3 цаг 36 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 цаг 39 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 3 цаг 43 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 3 цаг 47 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 3 цаг 50 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 9 цаг 7 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 цаг 21 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 цаг 25 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 цаг 29 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 9 цаг 42 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 9 цаг 47 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 9 цаг 50 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цаг 54 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цаг 57 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 10 цаг 2 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 10 цаг 10 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top