Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын хяналтын Улсын байцаагч нар нийтийг хамарсан баяр ёслол болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Хяналт, шалгалт нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төв, бөөний агуулах, худалдаа, үйлчилгээний байгууллагууд, хамт олны шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулж буй ресторан, бар, караоке, лоунж, мөн бэйкери бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг хамруулж байна.
Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрч байгаа бөгөөд анхааруулах, сануулах, хураах, устгах ажлуудыг тухай бүрд нь хийж байгааг онцолж байна.
Мөн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.6-д заасны дагуу импортын хүнсний бүтээгдэхүүний шошгын мэдээлэл нь орос, англи, монгол хэлээр бичигдээгүй, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн дотоод хяналтын үлгэрчилсэн журам”-ыг хэрэгжүүлээгүй иргэн ААНБ-ын зөрчлийг арилгаж, арга хэмжээ авч ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн сонгон авахдаа, бүтээгдэхүүний шошгын мэдээлэлтэй сайтар танилцаж, хадгалах болон хэрэглэх хугацааг шалгах, шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичиг баримттай танилцах, ил задгай, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг дээрх байгууллагуудаас зөвлөж байна.



