x

Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ “ногоорч” эхэллээ.

Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор хүн төрөлхтөнд дэндүү олон асуудал тулгарч байгаа. 2030 он гэхэд 9 тэрбумд хүрэх дэлхийн хүн амын хоол хүнсний хангамж хийгээд аюулгүй байдал, хэт хуурайшил, цөлжилтөөс хамгаалах, байгаль орчин, экосистемийн тэнцвэрийг хадгалах боломж гээд хар мянган асуудал бий.

Байгаль орчны доройтол эцэстээ эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой байдаг. Газрын тосны компаниуд хорт хий, шингэн хаягдлыг байгальд хаяна. Үүний дүнд бензин, тос борлуулж ашиг олж байхад бусад нь хэрэгцээгээ хангадаг. Харин энэ үйлдвэрлэлийн явцад агаарын бохирдол улам нэмэгдэж, амьсгалын замын өвчлөл ихэсч байх жишээтэй. Иймэрхүү байдал олон улсын хэмжээний худалдаанд ч ажиглагддаг байна. Баян орнуудын хэрэгцээнд зориулж хөгжиж буй орнууд нутаг дэвсгэрээ золиосолдог. Хөгжилтэй орнуудад экспортлох зорилгоор хамгийн тансаг, өндөр үнэтэй сам хорхой үржүүлнэ гэж бодъё. Үүний тулд хиймэл нуур байгуулж эрүүл газрыг ухаж, хэдэн зуун жил бүрэлдэн тогтсон хөрс, ус, мод, ургамлыг хуулан хаядаг. Гэтэл экосистемийг ингэж бүхэлд нь устгаж өөрчилсөн хохирлыг захиалагч үүрэхгүй ээ. Тухайн орон нутгийн иргэд хохирно гэсэн үг. Угтаа бол энэ бүхэн ногоон эдийн засгийн үзэл баримтлалаас тэс өөр үйлдвэрлэл байгаа биз.

Цаашлаад цөөн хэдхэн хүний эрх ашгийн тулд байгаль орчин нийгэм бүхэлдээ хохирдог жишээ олныг дурдаж болно. Амьтны мах, арьс үс, эд эрхтнийг нь, ургамлын шим шүүс, аминдэмийг нь ашиглах гэж, модыг үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнд зориулж огтолж устгадаг. Экологийн тэнцвэрт байдлыг хүн төрөлхтөн ийнхүү алдуулснаар эцэст нь хүн төрөлхтний тогтвортой амьдрах, эсэх шалтгаалж байна.

Тэгвэл ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэж юу вэ? Товчхон ойлголт өгье. Ногоон бүтээгдэхүүн гэдэг ойлголт цэвэр үйлдвэрлэлтэй салшгүй холбоотой. Үйлдвэрлэлийн хөгжил нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл юм. Тиймдээ ч “…Үйлдвэрлэлийн явцад байгалийн нөөцийг зүй зохистой ашиглаж, дахин ашиглагдах материалийг түлхүү хэрэглэж, хатуу хог хаягдал, ус, хөрс, агаарын бохирдлоос сэргийлж, хэрэглэгчдэд хор хөнөөлгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал” хэмээн үзэж байна. Түүнчлэн түүхий эдийн олборлолт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, худалдаа, хэрэглээний бүх үе шатанд байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлэх бүтээгдэхүүнийг “ногоон бүтээгдэхүүн” гэж тайлбарладаг.

Дахиад жишээ татъя. АНУ хөрсөө буруу технологиор боловсруулаад их хэмжээний газраа ямар ч хэрэггүй болгосон түүхтэй. Эргүүлж сэргээхийн тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж сайжруулжээ. Харин Канад буудайн орон. Тэднийх талбайгаа тойруулаад мод тарьж ойн зурвас байгуулсан байна. Хөрсөө элэгдэл эвдрэлээс хамгаалах нэг арга энэ. Мөн тойруулж тарьсан мод нь харгана байв. Ингэж хамгаалснаар канадчууд өөрсдийнхөө хэрэгцээг хангаад зогсохгүй буудайн экспортоос өндөр ашиг олдог.

Германчууд ямаа өсгөж үржүүлдэг. Гэхдээ ноолуурыг нь авах гэж биш. Сүү сайтай цөөн тооны ямаагаар сайн чанарын бяслаг үйлдвэрлэж байна. Берлиний захад суурьшдаг 80 ямаатай хоёр эмэгтэйг энэ хотынхон андахгүй. Тэдний үйлдвэрлэсэн ямааны бяслаг “Био” гэсэн чанарын тэмдэгтэй бөгөөд нэг кг-ыг нь 34-40 еврогоор борлуулдаг. Эндээс нэг зүйлийг анзаарав уу. Өнгөрсөн оны тооллогоор Монгол Улсын ямаан сүргийн тоо толгой 27 сая гарчихсан байна. 1990-ээд оноос хойш ноолуурын үнэ өссөнтэй холбоотойгоор ямааны тоо толгой гэрлийн хурдаар үржсэн хэрэг. Мал сүргийн тоо толгойн хэт өсөлттэй холбоотойгоор бэлчээрийн талхагдал, доройтол манай орны хувьд тэргүүн эгнээнд бичигдэх бэрхшээлийн нэг яах аргагүй энэ болоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 цаг 23 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 цаг 28 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цаг 32 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 3 цаг 39 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 цаг 41 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 3 цаг 46 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 3 цаг 50 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 3 цаг 53 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 9 цаг 10 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 цаг 24 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 цаг 28 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 цаг 31 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 9 цаг 44 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 9 цаг 50 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 9 цаг 52 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цаг 57 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цаг 59 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 10 цаг 5 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 10 цаг 12 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top