x

Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно

Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж, туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэж байна.

Мянганы сорилтын компактын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын мянганы сорилтын сантай хамтран Улаанбаатар хотын хүн амын ундны ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац 2018 оны 7 дугаар сарын 27-нд байгуулж Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Тус гэрээ 2026 оны 3 дугаар сард дуусгавар болох юм.

Сангийн яамны мэдээлснээр, Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт хөтөлбөрийн хэрэгжилт 94 хувьд хүрчээ.

Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр болох Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн байгуулсан Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт олон улсад түгээмэл хэрэглэдэг эрдэсжилтгүй, цэвэр ус гаргах “урвуу осмос” дэвшилтэт технологийг нэтрүүлэн, шинэ эх үүсвэрээс олборлосон усыг Монгол Улсын стандартад нийцүүлэн цэвэршүүлж, ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм.

Шинэ эх үүсвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд сүвлэгээний аргаар шугам хоолой суурилуулах шинэ технологи нэвтрүүлж, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр хүртэлх нийт 55 км шугам хоолойг зарим газар Туул гол болон төмөр зам микротунель буюу бичил туннель өрөмдөн, сүвлэгээ хийж холбосон. Мөн Монгол Улсад анх удаа худгуудын тоноглолд хайрган шүүрийн оронд олон улсын сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох "glass beads" буюу шилэн бөмбөлгөн шүүрийг ашигласан.

​Хаягдал ус дахин боловсруулах төслөөр Монгол Улсад анх удаа Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг, дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох бусад дэд бүтцийн хамт барьж, дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах газрын доорх усны хэмжээг бууруулан хоногт 50 мянга, жилд 14-18 сая орчим шоо метр гүний цэнгэг усыг хаягдал усаар орлуулан хэмнэх, хотын ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийн зохистой болон хариуцлагатай менежментийг бүрдүүлж байна. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн туршилт тохируулгыг энэ оны 11 дүгээр сараас эхлүүлэн усаа авч эхлээд байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлэн, ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 2.427.657 иргэн үр шимийг хүртэж, унд ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар тогтвортой хангах боломж бүрдэж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18 Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 2026-10-18 “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 2026-10-18 Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2026-10-18 Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 2026-10-18 Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 2026-10-18 Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 2026-10-18 Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 2026-10-18 Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 2026-10-18 Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026-10-18 Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top