x

Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв

Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2025 оны 12 дугаар сарын байдлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Татварын ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд нийтийн эрх ашигт учирсан хохирол нөхөн төлбөрийг шийдвэрлүүллээ.

Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн зарим арга хэмжээнүүдээс дурдвал:

-Төрийн өмчийн барилга байгууламжийн хууль бус эзэмшлийг зогсоох зорилгоор “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨААТҮГ-тай хамтран шүүхэд нэхэмжлэл гаргасны үр дүнд төрийн өмчийг эзэмшиж, ашиглах боломжийг бүрдүүлэв.

-Нийслэлийн өмчийн харилцааны газрын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон, төрийн өмчийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нийслэлийн төсөвт 1.944.295.276 төгрөгийн орлогыг төвлөрүүлэхэд хамтран ажилласан.  

-Нийслэлийн прокурорын газраас санаачлан Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч тогтоох, нэхэмжлэл гаргуулах ажиллагааг цахимжуулах ажлыг Цагдаагийн ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран зохион байгуулав.   Үүний үр дүнд мөрдөн шалгах ажиллагаа түргэн шуурхай явагдах боломжийг бүрдүүлж, нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд эрүүгийн хэрэгт хохирлыг хамтатган гаргуулснаар 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын санд гэм буруутай хүнээс 3.498.285.525 төгрөгийг буцаан төвлөрүүлсэн.  

-Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах зорилгоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрэгт хууль бусаар газар эзэмшүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар дүүрэг, Нийслэлийн Засаг даргад Нийслэлийн прокурорын газраас албан бичгээр хандсанаар төрийн захиргааны байгууллагаас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Тодруулбал, иргэдийн шударгаар газар эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар 15 иргэн, 1 хуулийн этгээдэд хууль бусаар  газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулж, явган хүний зам дээр барилга барьсныг албадан чөлөөлүүлсэн.

-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулах зорилгоор Шатахуун түгээх станцын зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авахуулахаар зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсний үндсэн дээр улсын комисст хүлээлгэж өгөлгүйгээр хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан шатахуун түгээх станцад шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажилласан.   

-Авлигын эсрэг гэмт хэргийн улмаас улсын төсөвт учирсан нийт 3.070.048.220 төгрөгийн хохирол бүхий 2 хэрэгт прокуророос нэхэмжлэл гаргасны дагуу шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд газар ашиглагч иргэн нь байгаль орчинд ээлгүй төмөр хашаа хайс барьсны улмаас 2025 оны 07 дугаар сард “Халиун буга” гэдсээрээ хашаанд хүүлэгдэж үхсэн хэрэгт Хүрээлэн буй орчинд учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар зорилгоор Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтах Халиун буганы хохиролд 25 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 5 цаг 14 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 19 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 23 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 30 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 32 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 37 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 41 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 44 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 11 цаг 1 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 11 цаг 15 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 19 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 22 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 35 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 41 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 43 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 48 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цаг 50 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 11 цаг 56 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 12 цаг 3 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top