x

Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс албан ёсоор баталсан, өөрийн гэсэн брэндтэй анхны олон улсын аялал жуулчлалын "China International Travel Mart-2025" үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Ази тив дэх хамгийн том мэргэжлийн гэгдэх 2001 оноос хойш жил бүр зохион байгуулдаг энэхүү  "CITM" үзэсгэлэн Хятадын Хайкоу хотод болж байгаа юм. 25 дахь удаагийн үзэсгэлэнд Хятадын 31 муж, хот, өөртөө засах орон, Хонконг, Макао, Тайвань болон дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгаас аялал жуулчлалын байгууллага, тур оператор, зочид буудал, агаарын тээврийн компани, соёлын байгууллага, музей болон соёл, аялал жуулчлалын салбарынхан чуулдгаараа онцлогтой.

Тус үзэсгэлэнд манай улсаас “Нью жуулчин турс”, “Алтан говь тур”, “Цагаан лавай”, “Хишиг тур” тэргүүтэй найман аж ахуйн нэгж оролцож “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-аа онцлон танилцуулж байна.

Үзэсгэлэнгийн хүрээнд Монгол Улсын дөрвөн улирлын аялал жуулчлал, үндэсний өв соёл, байгалийн дахин давтагдашгүй тогтцыг олон улсад сурталчилж буй юм.

Энэ жил “Nihao-China” уриан дор зохион байгуулж буй тус үзэсгэлэн дотоодын соёл, аялал жуулчлал, технологи, соёлын бүтээлч, музей, гадаад жуулчлалыг дэмжих, аялал жуулчлалын үйлчилгээ, туршлага, олон улсын соёл, аялал жуулчлал гэсэн бүсчлэлээр болж байна. Мөн гадаад жуулчлалын бодлогын танилцуулга, бизнес уулзалт, хэлэлцээр зэрэг мэргэжлийн арга хэмжээг зохион байгуулж, гадаад жуулчлалыг хөнгөвчлөх бодлого, шинэ бүтээгдэхүүн, маршрут, бүс нутгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалын маркетингийг онцлон танилцуулах ажээ.

Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар БНХАУ-аас Монгол Улсад 200 мянга гаруй жуулчин ирсэн нь бусад орны жуулчдын тоог тэргүүлж байна. Иймд манай орон олон улсын зах зээлд жилийн дөрвөн улиралд аялах боломжтой гэдгээ тодотгон харуулж байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top