x

Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов

Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчилд холбогдсон 9 ААН, 312 иргэнд арга хэмжээ авч ажиллав.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг ЧХОУНБГГ, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги боомтоор тус тус нэвтрүүлэхээр зохицуулсан.

Сүүлийн жилүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эд, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, тухайлбал тусгай зөвшөөрөлгүй иргэн хувийн хэрэглээнээс их хэмжээтэй нэвтрүүлэх, Монгол Улсын эмийн болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэлгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх, зэрэг зөрчлүүд түгээмэл бүртгэгдэж байна.

Тодруулбал, 2025 оны байдлаар гаалийн байгууллага эм, биобэлдмэлийн хяналтын чиглэлээр 321 зөрчил илрүүлж, 9 ААН, 312 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авч ажиллалаа.

Иймд иргэд та бүхэн улсын хилээр нэвтрэхдээ "Гаалийн тухай хууль"-н 227 дугаар зүйлд заасан шаардлагуудыг дагаж мөрдөнө үү. Харин ААН та бүхэн эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох, экспортлохдоо доорх хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, мөрдөж ажиллахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох, экспортлохдоо "Зөвшөөрлийн тухай хууль"-ийн 8.1 дүгээр зүйлийн 13.17, 13.18 дахь заалт, "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль"-н 6 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөрөлтэйгээр, тус хуулийн 15 дугаар зүйл, 41 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлж, эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас 1 удаагийн мэдүүлэг /хуучин нэршлээр лиценз/ авсан байх шаардлагатай.

Дээрх шаардлагаас гадна мэдүүлэгч мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор "Гаалийн тухай хууль"-ийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан бичиг баримтыг хавсаргах шаардлагатай гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 5 цаг 12 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 17 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 21 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 28 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 31 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 35 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 39 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 42 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 10 цаг 59 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 11 цаг 13 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 17 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 20 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 34 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 39 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 42 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 46 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цаг 48 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 11 цаг 54 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 12 цаг 1 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top